Шууд Chart

Испани дугуйчин А.Валверде ээлжит ялалтаа байгуулав

2018-08-27 16:50:34

Мэргэжлийн дугуйн гранд тур зэрэглэлийн Вуэльта Испаниа уралдаан өнгөрсөн амралтын өрдүүдэд эхэлсэн. Эхний гараа хувийн цагийн гараа Малага хотноо явагдсан бол ням гарагт дугуйчид холын замдаа гарцсан билээ.

Хоёр дахь гараа Малага хотын ойролцоо орших далайн эргийн Марбеллагаас Каминито дел Рэй хүртэлх 163.9 км-н нам уулын бүсэд явагдсан. Нийт 22 багийн 218 дугуйчин гараанаас гарч уралдснаас 2016 оны Вуэльта Испаниа уралдааны аварга “Movistar” багийн Испани дугуйчин А.Валверде 4 цаг 13 мин 01 сек-н амжилтаар тэргүүлж ээлжит ялалтаа байгуулав.

Тэгвэл дэд байранд “Team Sky” багийн Польш дугуйчин М.Квятковский орсон бол “Quick-Step Floors” багийн Бельги дугуйчин Л.де Плас орсон байна.

Скай багийн М.Квятковский энэ өдөр дэд байранд орсноор Вуэльта Испаниа уралдааныг эхний 2 гарааны дараах байдлаар тэргүүлийг авч “улаан” цамцыг эзэмших эрхтэй болсон. Тэр бямба гаригт явагдсан хувийн цагийн уралдаанд мөн дэд байранд ороод байсан юм. Ямартаа ч Скай багаас К.Фрүүм, Ж.Томас нарын эзгүйд Польш дугуйчин М.Квятковскийг багийн лидерийн байр сууринаас оролцуулж байгаагаа зарлаж байсан бөгөөд Польш залуу уралдааныг тун амжилттай эхлүүлж байна.

2 ДАХЬ ГАРААНЫ ТОП-10 ДУГУЙЧИН:

  1. А.Валверде
  2. М.Квятковский
  3. Л.де Плас
  4. В.Келдерман
  5. Ж.Беннетт
  6. Т.Галлопин
  7. Э.Бучман
  8. Р.Уран
  9. Н.Кинтана
  10. Т.Пино

Өнөөдөр тэмцээний гурав дахь гараа мөн Испаний өмнөд нутагт үргэлжлэх бөгөөд 182.5 км-н дунд зэргийн уулархаг нутагт явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Испани дугуйчин А.Валверде ээлжит ялалтаа байгуулав  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй