Шууд Chart

Азийн спортын наадмыг БНХАУ тэргүүлсэн хэвээр байна

2018-08-28 08:48:36

Азийн спортын наадам Индонез улсын Жакарта хотод эхлээд 10 хонож байна. Тус наадмаас манай улсын хувь 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медальтайгаар 18-д бичигдээд байгаа.  Өнөөдрийн байдлаар Азийн спортын 18-р наадмын 291 алт, 291 мөнгө, 404 хүрэл, нийт 986 медалийн эзэд тодроод байгаа. Эдгээрээс медалийн чансаа болоод тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан хэвээр байна. Наадмыг зоихон байгуулагч Индонезийн тамирчид 22 алт, 15 мөнгө, 27 хүрэл медальтайгаар жагсаалтын 4-т бичигдэж байна.

Өнөөдрийн хувьд Монголын баг тамирчдын тоглолтуудын хуваарийг сонирхуулбал, 11:00 цагт Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд Монгол-Тайландын багтай, 13:30 цагт волейболын эрэгтэйчүүдийн төрөлд Монголын баг Непалын багтай тоглоно.

Эрэгтэйчүүдийн боксын 52кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ, 60кг-д Э.Цэндбаатар, Кураш бөхийн эрэгтэйчүүдийн -66кг-д А.Батсуурь, +90кг-д Х.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн -52кг-д Э.Нүрзэдмаа хүч үзнэ.

Шүхрийн спортын төрөлд Б.Пүрэвдэлгэр, Ч.Түмэнбаяр, Софт теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Тэлмэн, Б.Энхжин, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Норовсүрэн, Б.Чинмөрөн нар өрсөлдөнө.

Та бүхэнд өнөөдрийн байдлаар медаль аваад байгаа улсуудын жагсаалтыг хүргэе.

 

Эрэмбэ

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНХАУ

86

62

43

191

2

Япон

43

36

57

136

3

БНСУ

28

36

42

106

4

Индонези

22

15

27

64

5

Иран

17

15

15

47

6

Хятадын Тайвань

12

12

17

41

7

БНАСАУ

12

6

7

25

8

Тайланд

9

10

33

52

9

Энэтхэг

8

13

20

41

10

Казахстан

7

8

28

43

11

Узбекистан

6

13

12

31

12

Бахрайн

6

3

3

12

13

Хятадын ХонгКонг

3

11

15

29

14

Малайз

3

8

6

17

15

Арабын Эмират

3

6

3

12

16

Сингапур

3

4

10

17

17

Катар

3

3

1

7

18

Монгол

3

2

5

10

19

Филиппин

3

0

12

15

20

Вьетнам

2

11

13

26

21

Киргизстан

2

5

9

16

22

Йордан

2

1

8

11

23

Кувейт

2

1

0

3

24

Камбож

2

0

1

3

25

Хятадын Макао

1

2

1

4

26

Ливи

1

1

2

4

27

Ирак

1

1

0

2

28

Солонгосын нэгдсэн баг

1

0

2

3

29

Лаос

0

2

2

4

30

Саудын Арабийн хаант улс

0

2

1

3

31

Туркменистан

0

1

2

3

32

Тажикстан

0

1

0

1

33

Пакистан

0

0

3

3

34

Мьяанмар

0

0

2

2

35

Афганистан

0

0

1

1

35

Сири

0

0

1

1

 


Азийн спортын наадмыг БНХАУ тэргүүлсэн хэвээр байна  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.191.xxx] 2018-08-29 02:23
Bolj bn

Бидэнтэй нэгдээрэй