Шууд Chart

Бразилын волейболчин, үзэсгэлэнт бүсгүй Жэйклин Мариа Карвалио

2018-08-28 10:32:45

Бразилын волейболын шигшээ багийн тамирчин, үзэсгэлэнт бүсгүй Жэйклин Мариа Карвалио 1983 оны арванхоёрдугаар сарын 31-нд Бразилын Ресифе хотод төржээ. “Бээжин-2008”, “Лондон-2012” зуны олимпийн наадмын алтан медальт. 2002 оноос 2018 оныг хүртэл тасралтгүй тоглоод байна.

Тэрбээр 2002 онд "Gremio de Volei Osasco"-н багт тоглодог байсан бөгөөд 2004 онд "Unilever Rio de Janeiro"-руу шилжиж 2006 онд "Vini Monteschiavo Jesi"-д Европт тоглож байсан юм. 2013 оны наймдугаар сарын 24-нд ДАШТ-ий ялагчаар тодроод байв.  

Катар улсын Доха хотод болсон 2012 оны "FIVB Club World Championship" тэмцээнд шилдэг хамгаалагчийн шагнал хүртэж байлаа. Мөн Карвальо АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр ялагдаж, 2015 Pan American Games-ийн мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр Бразилийн волейболын тоглогч Мурило Андресрестай гэрлэж, Артур хэмээх хүүтэй болсон.

Түүний тоглодог Бразилын шигшээ баг:

-2008 оны зуны олимпийн алтан медаль

-2011 оны Pan American Games алтан медаль

-2012 оны зуны олимпийн алтан медаль

-2014 оны  FIVB Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байр

-2016 оны зуны олимп (5-р байр)

Түүний Үндэсний шигшээ багтай хийсэн сүүлчийн аялал нь 2018 оны долдугаар сард болсон БНХАУ-д болсон “VNL”-ийн тоглолт юм. Тэрбээр энэ тоглолтоороо зодог тайлж байлаа.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Бразилын волейболчин, үзэсгэлэнт бүсгүй Жэйклин Мариа Карвалио   
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй