Шууд Chart

Токиогийн олимпийн наадмын тасалбарын хамгийн хямд үнэ есөн зуун иен

2018-08-28 12:15:45

Японы Токио хотноо зохион байгуулах зуны паралимпийн наадмын билетийн үнийг нийтэд танилцуулжээ. Хамгийн хямдхан билет нь есөн зуун иенийн үнэтэй.  Учир нь зохион байгуулагчид хүүхэд, залуучуудыг паралимпийн наадамд идэвхтэй оролцуулах зорилготойгоор хямд үнэ тогтоосон байна. Нөгөө талаасаа ард иргэдэд паралимп, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ойлголт өгөх зорилготойгоор уян хатан үнэ тогтоожээ.

Гэхдээ паралимпийн нээлтийн ёслолыг үзвэл  150 мянган иен төлнө. Энэ нь олимпийн наадмын нээлтийн ёслолтой адил үнэ болохыг зохион байгуулагчид тэмдэглэжээ. Учир нь Токиогийн спортын наадмын үнэ цэнийг хадгалж байгаа хэмээн онцолж байгаа аж.

Токиогийн паралимпийн наадамд спортын 22 төрлөөр олон улс орны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид  авьяас билэг, хурд хүчээ сорино. Үүнээс усан сэлэлт болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тэмцээнүүд нь Япон Улсад алдартай бөгөөд эдгээр спортын тэмцээний билетийг долоон мянган иенээр худалдаж авах гэнэ.

“Бид паралимпийн наадмыг олон хүмүүс үзээсэй гэж хүсч байна. Ялангуяа хүүхэд болон залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хэрхэн болж өнгөрдөг талаар цогц ойлголттой болгохыг зорьж байна” гэж паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч ярьжээ.

Мөн зохион байгуулагчид олимпийн наадмын үеэр хүүхэд болон ахмад настай хүмүүст зориулсан “тусгай” билетүүд зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар үнэ ханшийг нь зарлаагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпийн наадмын тасалбарын хамгийн хямд үнэ есөн зуун иен  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй