Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-08-28 13:07:01

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Ерөө, Туул, Тэрэлж болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс  


Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй