Шууд Chart

Онцгой байдлын албаны тамирчид тугаа гардлаа

2018-08-28 15:18:12

Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотноо ирэх есдүгээр сарын 10-16-нд болно.

Үүнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчид энэ сарын 31-нд Словак улсыг зорихоор бэлтгэлээ хангаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр уг тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын албаны тугийг гардуулан, амжилт хүслээ.

Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт ГТУА 22-р ангийн захирагч, ОУХМ О.Батсайхан, ГТУА 24-р ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 56-р ангийн аврагч ОУХМ Я.Энхбаяр, ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 58-р ангийн аврагч, спортын мастер Э.Баттулга, ГТУА 58-р ангийн аврагч А.Эрдэнэбаяр, ГТУА 28-р ангийн аврагч Б.Наранбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Г.Дэлгэрдалай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш нар багтаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Онцгой байдлын албаны тамирчид тугаа гардлаа  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй