Шууд Chart

Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2018-08-28 15:25:28

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд тогтмол явагддаг.

Тус төвийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.08.27/ болж Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, мөн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, ИМАКО институтын захирал Р.Лхагвадулам болон ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн төлөөлөл оролцов. Мөн “Сүлд” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд төв, орон нутгийн цагдаагийн алба хаагчдад зориулсан “Ёс суртахуун төлөвшлийн дээшлүүлэх нь” сургалт мөн өнөөдрөөс эхэлж байна. Энэхүү сургалт нь “Цагдаагийн алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ёс зүй, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал гаргуулахгүй байх зорилготой. Сургалтын дараа хамрагдсан алба хаагчдын нэгж байгууллагууд руу зөвлөмж хүргүүлнэ” гэж тус төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах ярилаа.


Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй