Шууд Chart

Ману Жинобили тамирчны замналаа дуусгаж буйгаа албан ёсоор зарлажээ

2018-08-28 15:33:36

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Сан-Антонио Спөрс” багийн тэргүүн тоглогч Ману Жинобили тамирчны замналаа дуусгаж байгаа гэдгээ албан ёсоор зарлажээ.

Өнгөрсөн сард тэрбээр 41 насыг зооглосон билээ. Мэргэжлийн сагсан бөмбөгт Жинобили 23 улирлыг өнгөрүүлсэн. Аргентин залууг 1999 оны драфтаар 57 дугаартай сонгож авсан байдаг. 

Ману Техас мужийн багийн төлөө 1057 тоглолтод оролцохдоо 25,4 минутын дотор 13,3 оноо авч, амжилттай дамжуулалт 3,8 удаа өгч, самбараас 3,5 бөмбөг шүүрч, 1,3 бөмбөг таслалтыг хийж байсан юм.

Багтайгаа хамт Жинобили дөрвөн удаа аварга болж байв. 2004 онд Аргентины шигшээ багтайгаа олимпийн аварга болж байсан билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ману Жинобили тамирчны замналаа дуусгаж буйгаа албан ёсоор зарлажээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй