Шууд Chart

Тив, дэлхийн тэмцээнийг хэдэн сард зохион байгуулах хуваарийг албан ёсоор баталжээ

2018-08-29 08:54:44

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гишүүн орнууд жил бүр тогтмол календартай байх хүсэлт холбоонд тавьжээ.

Энэ дагуу ДБНХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдэн сард зохион байгуулах хуваарийг албан ёсоор баталжээ.

Түүнчлэн гүйцэтгэх хороо нь тэмцээнийг зохион байгуулах хотын нэрийг дөрвөн жилийн өмнөөс урьдчилан батлахаар тогтсон байна. Ингэснээр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах улс, хотуудад зохион байгуулахад бэлтгэх хугацаа олгож байгаа аж.

Хэдэн сард ямар тэмцээн болох вэ?

Насанд хүрэгчдийн тивийн АШТ - дөрөв, тавдугаар сард

Өсвөр үеийн тивийн АШТ - Зургадугаар сарын сүүлийн хоёр долоо хоног

Залуучуудын тивийн АШТ - Долдугаар сарын эхний хоёр долоо хоног

Өсвөр үеийн ДАШТ - Долдугаар сарын сүүлийн долоо хоног

Залуучуудын ДАШТ - Наймдугаар сарын дундуур

Насанд хүрэгчдийн ДАШТ - Есдүгээр сарын дундуур

23 хүртэлх насны ДАШТ - Аравдугаар сард

Дэлхийн цомын тэмцээн - Арваннэгдүгээр сар

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тив, дэлхийн тэмцээнийг хэдэн сард зохион байгуулах хуваарийг албан ёсоор баталжээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй