Шууд Chart

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хэсэг байгуулагдлаа

2018-08-29 09:31:52

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын Монголын Үндэсний ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Эрүүл ахуй, ургамал хорио цээрийн хууль тогтоомж, хэрэгжилт сэдэвт семинар 28, 29-ний өдрүүдэд МХЕГ-т зохион байгуулагдаж байна. Уг уулзалтад Шадар сайдын мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан зөвлөх О.Эрдэнэчимэг, ХХААХҮЯ-ны төлөөлөл, АХБ-ны Монгол дах суурин төлөөлөгчийн газар, ОУ-ын зөвлөхүүд, МХЕГ-ийн Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Хилийн боомтууд дах мэргэжлийн хяналтын албаныхан оролцож байна.

АХБ-ны зөвлөхүүд, МХЕГ-ынЭрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар,Мал Эмнэлэг, Үржлийн Газрын мэргэжилтнүүдтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос энэ оны 4 дүгээр сарын 14-ний хооронд УБ хот, орон нутагт болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн бүсэд ажиллаж, ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын холбогдох байгууллагуудтай уулзаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, олон улсын зөвлөмж, баримтанд үндэслэн байвал зохих хэлбэрийг судалж гаргасан. Төслийн баг орон нутагт төрийн байгууллага, хувийн хэвшилтэй уулзаж, хоёр удаа ажлын хурал зохион байгуулж, Хяналтын Удирдлагын Системийг холбогдох модулийн хамт хэрхэн хийж, хэрэгжүүлэх тухай зөвлөмжийг боловсруулсан юм.

Уулзалтын үеэр талууд “Зөвлөх багийн зарим зөвлөмж хэдийнээ хэрэгжээд эхэлснийг харахад таатай төдийгүй эдгээр зөвлөмж, чиглэл нь зөв зүгт хандаж, МХЕГ, МЭҮГ-ын өнөөдөр хийж, хэрэгжүүлж буй алхмуудтай нийцэж байгаагийн илэрхийлэл болж байна. МХЕГ нь ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хяналт, шалгалтын арга хэмжээг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнүүдийг байгуулахаар хэлэлцээрийн түвшинд ажиллаж байгаа нь сайшаалтай. Зөвлөх багийн зөвлөмжид дурдсан зарим Ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж, ажилд нь орууллаа. Нийтэд нь дүгнэхэд Монгол Улсын Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах, шинэчлэх үйл хэрэг амжилттай хэрэгжиж Олон Улсын Стандарт, Энтерпрайз Архитектурын зөвлөхүүд ажилдаа орсноор бусад Ажлын хэсгүүд тухайн чиглэлээрээ ажлаа эхлүүлэх нөхцөл бүрдлээ” хэмээн дүгнэсэн юм.

Өндөр хөгжилтэй улс орнуудын хэрэгжүүлсэн цахим нэг цонхны үйлчилгээ, худалдааг хөнгөвчлөх цахим платформын хэрэглээ нь тэргүүн туршлага бөгөөд Австрали, Шинэ Зеландыг эс тооцвол, эдийн засгийн бүтцийн хувьд өндөр хөгжилтэй улс орнууд нь хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлогч бус. Дэлхийн улс орон бүр тодорхой хэмжээгээр хөдөө аж ахуйн болон мах, махан бүтээгдэхүүнийг импортлогч байдаг. Амьд мал, амьтныг зөвхөн сүүний чиглэлээр, эсвэл спортын зорилгоор импортлох нь бий. Сингапур зэрэг дийлэнхи өндөр хөгжилтэй улс орнууд нь амьд мал, амьтныг импортлон дотооддоо нядлан боловсруулахаас татгалзаж, зөвхөн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг импортлож байна. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын арга хэрэгслийн хувьд импортын өмнөх хяналт, шалгалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нийтлэг хэлбэр болжээ. Өөрөөр хэлбэл экспортлогч байгууллагын лаборатори, дотоод хяналт, шалгалтын арга хэмжээг импортлогч улсын төрийн байгууллагаас итгэмжилсэн, ингэснээр экспортлогч нь импортлогч улсын хяналт, шалгалтын байгууллагын эрсдэлийн удирдлагын системд бага хэмжээний эрсдэлтэй ангилалд багтсан байдаг.

 УМЭАХАБ-ын олон улсын зөвлөмжүүдийг, ялангуяа CODEX Alimentarius стандартыг FAO, IPPC, OIE-ээс голчлон гаргасан байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлсэнээр хяналт, шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандартанд нийцсэн гэж үздэг байна.


Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хэсэг байгуулагдлаа  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй