Шууд Chart

Хоёр “Цэцэг” хагас шигшээд шалгарлаа

2018-08-29 11:46:10

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхлээд байгаа билээ. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан юм. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдана.

Тэд Риогийн олимпийн хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан юм. 

“Жакарта-Палембан-2018”-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Соныг вазари үнэлгээгээр ялав. Тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, Японы бөх Кондо Амитай өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр “Цэцэг” хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.31.xxx] 2018-08-29 12:29
ЯЛСАН НЬ АВАРГЫ ТӨЛӨӨ
Зочин [202.179.31.xxx] 2018-08-29 12:28
АЛАЛЦАХ НЬ ДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй