Шууд Chart

Хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2018-08-29 16:00:21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж, Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. БНТУ-д Монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьшиж байна.

2013 оны байдлаар тус улсад 2471 Монгол Улсын иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин шаардагдаж байна.

Иймд, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрхзүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, 2 оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулаад байна.


Хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй