Шууд Chart

Бразилын эрх баригчид Венесуэлтэй залгаа хил рүү цэрэг илгээж байна

2018-08-30 11:43:59

Бразилын засгийн газар Венесуэлийн цагаач, дүрвэгчдийн урсгалаас сэргийлж, аюулгүй байдал хангах үүднээс Венесуэлтэй хил залгаа орших Рорайма муж руу цэрэг илгээж байгаа тухай тус улсын ерөнхийлөгч Мишель Темер мэдэгдлээ.

Тэрбээр ард түмэндээ хандсан телевизийн илгээлтдээ: “өнөөдөр би Рорайма мужид дэг журам тогтоохын тулд тийш нь цэрэг илгээх үүрэг өглөө, ингэснээр бид бразил иргэдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй улс орноосоо дүрвэн зугтаж байгаа венесуэльчүүдийн аюулгүй байдлыг хангах юм” хэмээн мэдэгдлээ.

Эндээс ирж байгаа мэдээгээр: дүрвэгчид ирж байгаагаас үүдэн гарах болзошгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд засгийн газар тийш нь 120 цэргийн алба хаагч илгээжээ. Олон улсын цагаачлалын байгууллагын өнгөрсөн 5-р сарын эхээр мэдээлснээр: 2015-2017 онд улс оронд нь дэгдсэн санхүү-эдийн засгийн хямралаас зугтсан Венесуэл дүрвэгчдийн тоо 10 дахин нэмэгджээ.

Хэрвээ 2015 онд энэ тоо 89 мянга байсан бол 2017 оны дүнд энэ тоо 900 мянга хүрсэн байна. Дэлхий даяар толгой хорогдох орон байр эрж хайж байгаа венесуэльчүүдийн тоо 700 мянгаас 1,5 сая хүрээд байна. Венесуэлд бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляци, газрын тосны үнэ буурснаас улс орны ашиг орлого багассан зэргээс үүдэж улс орны дотоод нөхцөл байдал өдөр хоног өнгөрөх тусам муудаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилын эрх баригчид Венесуэлтэй залгаа хил рүү цэрэг илгээж байна  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй