Шууд Chart

Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 800 сая давлаа

2018-08-30 16:36:01

Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 502 сая давсан бөгөөд 2018 оны эхний 6-н сард 3,8 хувь буюу 29,68 хүнээр өссөн тухай Хятадын интернет төв мэдээлж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, Хятадын нийт хүн амын 57,7 хувь нь интернет сүлжээнд хандах боломжтой болжээ.

788 сая хүн буюу интернет хэрэглэгчдийн 98,3 хувь нь гар утсаар интернетэд холбогддог байна. 2017 оны сүүлээр энэ үзүүлэлт 97,5 хувьтай байсан юм. Гар утсаар интернетэд холбогддог хүний тоо өсөхийн хажуугаар энгийн компьютер  эсвэл ноутбукээр интернетэд холбогддог хүний тоо тус бүр 4,1 хувь ба 1,3 хувиар буурсан байна. Үүний хажуугаар манай урд хөршид мобайл төлбөр хэрэглэдэг хүний тоо маш эрчимтэй өсөж байна.

Хэрвээ 2017 оны сүүлээр интернет хэрэглэгчдийн 65,5 хувь нь төлбөр тооцооны ийм арга хэрэглэдэг байсан бол 2018 оны 6-р сарын сүүлийн байдлаар 71,9 хувь болж өсжээ. Хятадад 470 сая хүн буюу нийт хэрэглэгчдийн 58,6 хувь нь интернетээр засгийн газрын үйлчилгээ авч байна.                

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 800 сая давлаа  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.22.xxx] 2018-08-31 10:07
Монгол улс 3.2 сая хүн амтай гэхдээ интернет хэрэглэгчдийн тоо нь 3.2 сая?????????

Бидэнтэй нэгдээрэй