Шууд Chart

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав

2018-08-31 13:46:54

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой уулзав. Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, Оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав.

Уулзалтын үеэр талууд 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн чуулга уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяков уг чуулга уулзалтад Монголын өндөр түвшний төлөөлөгчдийн ажил хэрэгч оролцоог хангах чиглэлээр тус ЭСЯ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.


Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав   
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй