Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2018-08-31 15:32:10

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох, тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 31-ний 20 цагаас 09 дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө  сэрүүсч 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад хэсгээр 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун,төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны эцсээр газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй