Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг дэлхийн худалдааны байгууллагын эгнээнээс гаргана хэмээн сүрдүүллээ

2018-09-01 11:00:00

АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд  Трамп  Дэлхийн худалдааны байгууллага үйл  ажиллагаагаа  сайжруулахгүй  бол  тус байгууллагын эгнээнээс улс орноо гаргахаа  мэдэгдээд байна.  Тэрээр  мөн  Дэлхийн  худалдааны байгууллага  олон  жилийн  туршид  АНУ  д  таагүй  хандаж  ирснийг  Блүүмбергт  өгсөн ярилцлагынхаа  үеэр  онцлон  мэдэгдсэн  байна.

Өнгөрсөн  7р сарын эхээр  Америкийн  хэвлэлүүдэд  АНУ-ын  засаг захиргааныхан  Дэлхийн худалдааны байгууллагын  шаардлагуудыг  хүлээн  авахгүй байх  боломж  олгох  хуулийн төслийг Конгресст  өргөн барихаар  төлөвлөж байгаа тухай мэдээлэл  цацагдаж байсан  юм.   Хэрэв  энэ хуулийн  төсөл  батлагдвал  АНУ-ын  Ерөнхийлөгч  Конгрессийн  дэмжлэггүйгээр   импортын  бараа бүтээгдэхүүнд  татвар  ногдуулах  эрхтэй  болох  юм.  Мөн Дэлхийн худалдааны  байгууллагын   суурь  зарчмыг дагахгүй  байх  боломжийг  олгох  юм.  Тиймээс ийм хууль  батлагдвал   АНУ  Дэлхийн худалдааны байгууллагын  эгнээнээс гарсантай адил  болно  гэдгийг эх  сурвалжууд  мэдээлж байсан юм.  Аксиос  сайтад  анх  энэ мэдээлэл гарснаас хойш  3  долоо хоногийн  дараа  Ерөнхийлөгч  Трамп  Евро комиссын  тэргүүн  Жан Клод  Юнкертэй  уулзсан. Энэ  уулзалт хэлэлцээний дараа Ерөнхийлөгч  Трамп  мэдэгдэхдээ  АНУ,  Европын Холбоо  Дэлхийн худалдааны  байгууллагын шинэтгэл  дээр  хамтран  ажиллахаар  болсныг  онцлон хэлж байсан юм.

Түүнчлэн АНУ,  Европын  Холбоо  худалдаан дахь шударга  бус үйл  ажиллагааны эсрэг хамтран  тэмцэх  болно  гэж  мэдэгдэж байсныг  нь  хэвлэлүүд  сануулж байна.  Мөн  өнгөрсөн  7 хоногт  Блүүмбергийнхэн Дэлхийн худалдааны  байгууллагыг шинэчлэх  төлөвлөгөөгөө  Европын  Холбоо ирэх  сарын сүүлчээр танилцуулах гэж байгаа тухай   мэдээлсэн  юм. Тус агентлагийн дамжуулснаар  Европын Холбоо   худалдааны  яриа хэлэлцээг  илүү уян  хатан  болгох,  худалдааны  аливаа маргааныг шийдвэрлэх   системийг   ил  тод  нээлттэй  болгох  саналуудыг  төлөвлөгөөндөө  тусгасан байгаа юм байна.

Дэлхийн худалдааны  байгууллагын шинэтгэлийн  асуудал  АНУ,  Хятадын хооронд дахь  худалдааны  маргаанаас болж  сүүлийн үед  хурцаар тавигдах болсон юм.  шинэтгэлтэй холбоотой асуудлыг  Папау  Шинэ  Гвинейд  ирэх  11  сард болох  Ази Номхон далайн  эдийн засгийн хамтын  ажиллагааны байгууллагын  дээд уулзалт болон  12 сард  Буэнос Айрест болох  ИХ20 ийн дээд уулзалтаар  хэлэлцэхээр   төлөвлөж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг дэлхийн худалдааны байгууллагын эгнээнээс гаргана хэмээн сүрдүүллээ  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй