Шууд Chart

Газар дундын тэнгис дэх ОХУ- ын өргөн хүрээтэй цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ

2018-09-01 12:00:00

ОХУ-ын  тэнгисийн  цэргийн хүчин болон  агаар сансрын  хүчнийхний хамтарсан өргөн хүрээтэй  цэргийн  сургуулилт  Газрын  дундад  тэнгист эхлэх  гэж  байна.  энэхүү  сургуулилтад   Умард,  Балтийн  болон  Хар далай,  Каспийн  флотын   байлдааны  25 хөлөг  онгоц  ашиглах юм байна. Мөн  алсын,  цэргийн тээврийн, стратегийн  пуужин тээвэрлэгч, шумбагч хөлөг  эсэргүүцэгч,  сөнөөгч   зэрэг   30 гаруй  онгоцыг   зэвсэгт хүчний   бэлтгэлийг хангах   төлөвлөгөөний дагуу  зохион байгуулж  байгаа  энэхүү сургуулилтад ашиглах  юм байна.

Оросын  батлан  хамгаалах яамнаас  мэдээлснээр   сургуулилтыг  Тэнгисийн  цэргийн хүчний  ерөнхий командлагч , адмирал  Владимир  Королёвийн  удирдлагад зохион байгуулж байгаа юм байна.  энэ  сургуулилтын  хүрээнд   агаараас болон шумбагч онгоц эсэргүүцэн  хамгаалах,  хорлон сүйтгэх  ажиллагааг эсэргүүцэн,  таслан зогсоох  зэрэг   цогц  даалгавруудыг  гүйцэтгэх  юм байна.   ирэх  сарын  8 ныг хүртэл  үргэлжлэх  энэхүү сургуулилтын үеэр  аюулгүй  байдлын   шаардлагатай  бүхий л  арга хэмжээнүүдийг авахаа  мөн  мэдэгдэж байна. 

ОХУ-ын  гадаад хэргийн  орлогч  сайд  Михаил  Богданов   тус сургуулилтыг  төлөвлөгөөний дагуу   хийж  байгааг  онцлоод  Сирийн  Идлиб  мужийн нөхцөл байдал хурцадсантай  ямар ч холбоогүйг   мэдэгдсэн  юм.  энэ  сургуулилт нь  2015 онд  ОХУ ын агаар сансрын хүчин  Сирид  цэргийн  ажиллагаа  явуулж эхэлснээс хойших  хамгийн  өргөн  хүрээтэйд  тооцогдож  байгаа юм.  ОХУ  ийнхүү   цэргийн  томоохон сургуулилт хийх гэж  байгаатай холбоотойгоор  АНУ-ын   батлан хамгаалах яамны  хэвлэлийн  төлөөлөгч  Эрик Пэйхон  мэдэгдэл хийсэн  байна.  тэрээр  АНУ-ын  тэнгисийн  цэргийн  хүчнийхэн  Газар дундын  тэнгист болон  далайн  замуудад  байрлаж  байгаа. 

Олон улсын харьяа  усанд  АНУ  чөлөөтэй  үйл  ажиллагаагаа  явуулж  байгаа.  Тиймээс  Газар дундын  тэнгист   сургуулилт хийх   Оросын хөлөг онгоцнууд   эргэн тойрныхондоо  аюул  учруулалгүй,  олон улсын хэм хэмжээг  мэргэжлийн  түвшинд   дагаж  мөрдөнө гэж  найдаж  байгаагаа илэрхийлсэн  байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газар дундын тэнгис дэх ОХУ- ын өргөн хүрээтэй цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ард [202.179.11.xxx] 2018-09-01 18:53
даварцан авгай шиг америкт юм үзүүлэх хэрэгтэй
Зочин [202.21.120.xxx] 2018-09-01 13:25
ОРОСЫГ МУУЛЖ БАСАМЖИЛВАЛ ЮУ БОЛДГИЙГ ОЙЛГОХГҮЙ НӨХДҮҮДЭД АНХААРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. САЯХАН ГЕРМАНЫ ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД НЬ ОРОС УЛСЫГ БАСАМЖИЛСАНЫ ХАРИУД ЕРӨНХИЙ САЙД МЕДВЕДЕВ ӨВӨӨ ЭМЭЭГЭЭСЭЭ ЮУ БОЛЖ ДУУССАНЫГ АСУУХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ГЕРМАНЧУУДАД ЗӨВЛӨЖ БИЛЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй