Шууд Chart

Ирэх сарын 3-4-ны өдрүүдэд Хятад-Африкийн форум Бээжинд болно

2018-09-01 12:00:00

Африкийн орнуудын  удирдагчид  ирэх  сарын 3-4 ны  өдрүүдэд  болох  Хятад Африкийн хамтын  ажиллагааны   форумд  оролцохоор  Бээжин  хотод хүрэлцэн  ирцгээж  байна.  өчигдөр  Нигерийн  Ерөнхийлөгч  Махамад  ИссуфБуркина Фасогийн төрийн тэргүүн Рос  Марк Кристиан Каборе  нар  Бээжинд  хүрэлцэн ирсэн  байна.

Мөн өчигдөр   Хятадын дарга  Си Жиньпин  Бээжинд  төрийн  айлчлал хийхээр  хүрэлцэн ирсэн  Сьерра  Леоны   Ерөнхийлөгч  Жулиус  Маада Биотой  уулзалт хэлэлцээ хийсэн  байна.   энэ  үеэр  2 орны  төрийн тэргүүн нар стратегийн  хамтын  ажиллагаа,   түншлэлийг  цаашид  бэхжүүлэхээр  тохиролцсон  байна.  Хятадын даргын  урилгаар  мөн  Гана  улсын Ерөнхийлөгч  Нана Акуфо  Аддо, Египетийн Ерөнхийлөгч  Абдель  Фаттах Ас Сиси,  Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн Сирил  Рамафоса,  Конгийн  БНУ-ын  ерөнхийлөгч Дени Сассу Нгессо  нар өнөөдрөөс эхлэн  БНХАУ –д  төрийн айлчлал  хийж   Хятад Африкийн форумд  оролцох  юм байна.  Хятад болон Африкийн  орнуудын харилцаа  хамтын ажиллагааг  хөгжүүлэх  зорилготой форумыг  анх 2000 онд   Хятадын нийслэл  Бээжин хотноо  зохион байгуулж байсан. 

Түүнээс хойш  3  жил тутамд  энэхүү форумыг  зохион байгуулж  ирсэн  бөгөөд хамгийн сүүлийнх нь  буюу  6 дахь  форум нь   Иоханесбург хотноо  болсон юм.  энэ  форумыг  зохион байгуулах болсноос хойш   Хятад Африкийн  хамтын ажиллагаа эрс идэвхжсэн.   2017 оны дүнгээр  л  гэхэд  Хятад  Африкийн  орнуудын бараа  эргэлтийн  хэмжээ  170 тэрбум  ам.долларт хүрсэн  байна.  Хятад  улс нь сүүлийн  9  жилийн  туршид   Африкийн орнуудын   худалдааны  гол  түнш   хэвээр  байна. 

2015 оны  Йоханнесбургийн  дээд  уулзалтан дээр  Хятад   Африкийн  хамтын  ажиллагааг  хөгжүүлэх   10  томоохон  төлөвлөгөөг  зарласныг  өнөөдөр   ажил хэрэг  болгоод  байна. Хятадын  худалдааны  орлогч  сайд  Цянь  Кэминий  мэдэгдсэнээр  энэ оны  эхний  6 сарын байдлаар  Хятад  Африкийн  худалдааны  эргэлт  98,8 тэрбум ам.долларт хүрээд  байгаа  нь  өнгөрсөн оны  мөн үеийнхтэй харьцуулахад  16 хувиар их  байна. Сүүлийн  3  жилд Африк дахь Хятадын  шууд  хөрөнгө оруулалтын  хэмжээ  жилд  3 тэрбум  ам.долларын түвшинд хадгалагдаж  байгаа байна. Хятад  Африкийн орнууд  боловсруулах,  санхүү,  аялал  жуулчлал, агаарын тээвэр  болон бусад  салбарын  хамтын  ажиллагааг  шинэ  дэвшилд хүргээд  байгааг  тэрээр  онцолсон юм. 

Хамтын  ажиллагааг хөгжүүлэх  10 төслийн хүрээнд  Африкийн орнуудад  шинээр  30 мянган  авто зам  тавьж, боомтуудын  нэвтрэх  чадамжийг  жилд  85 сая тоннд  хүргэх  юм байна. Мөн  ус  цэвэршүүлэх  чадамжийг  өдөрт  9 сая тоннд хүргэж,  30 мянган км  цахилгаан дамжуулах  шугам тавьж,  900 мянган  ажлын байр шинээр  нэмэгдүүлэхээр  төлөвлөсөн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх сарын 3-4-ны өдрүүдэд Хятад-Африкийн форум Бээжинд болно   
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй