
Венесуэлийн эрх баригчид эдийн засгийг тогтворгүйжүүлж, засгийн газраас баталсан санхүүгийн арга хэмжээнүүдийг хорлон сүйтгэж бүтэлгүйтүүлсэн хэрэгт сэжиглэн 131 хүнийг саатуулан хориод байна. энэ тухай тус улсын ерөнхий прокурор Тарек Вильям Сааба мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр эдгээр хүмүүсийн дотор худалдааны томоохон сүлжээг удирдагчид бас байгаа юм байна. тэднийг бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалж, үнэ хөөрөгдүүлж, үгсэн хуйвалдсан зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Венесуэлд нүүрлэсэн санхүү эдийн засгийн хямралын эсрэг эрх баригчид арга хэмжээнүүд авч байгаа ч одоогоор үр дүн гэхээр зүйл гарахгүй л байна. өнгөрсөн сарын 20 нд ханш нь эрс унасан боливарын 5 тэгийг нь хасч деноминаци хийсэн. Мөн Ерөнхийлөгч Мадуро ирэх сарын нэгнээс эхлэн цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэхээ амласан юм.
Гэвч нийгэм эдийн засгийн хямралаас үүдэлтэй үнийн эрс өсөлт, хүнс, эм тарианы хомсдол, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналтыг зогсоон барьж хүчрэхгүй байгаа юм.
Венесуэлд эдийн засгийг тогтворгүйжүүлсэн хэргээр 131 хүнийг саатуулан хорьжээ | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.