Шууд Chart

Аргентины багш оюутнуудын эсэргүүцлийн жагсаал боллоо

2018-09-01 14:00:00

Цаг  агаар  муу,  хүчтэй аадар бороотой,  хүйтэн салхитай байсан  хэдий  ч  Аргентины  багш оюутнууд  өчигдөр орой  Буэнос Айресийн  төвд   эсэргүүцлийн  жагсаалд  олноороо  нэгдсэн  байна.  Тэд  их дээд сургуулиудын багш нарын  цалин  хөлсийг нэмэгдүүлэх,  боловсролын салбарт  төрөөс хөрөнгө оруулалт хийхийг  шаардан ийнхүү жагссан  байна.

Эсэргүүцлийн энэ жагсаалд  багш  нарын үйлдвэрчний эвлэл,  олон нийтийн байгууллагууд,  сөрөг хүчний намууд  дэмжин оролцсон  байна. Тэд  Конгрессын  ордны  гаднаас  засгийн газрын ордны  өмнөх Плаза Де Майогийн  талбай хүртэл  жагссан байна.   Аргентин даяарх   57  их дээд сургуулийн  багш  ажилчид   Ерөнхийлөгч  Маурисио Макригийн хэрэгжүүлж байгаа  цомхотголыг эсэргүүцэн  4  долоо хоногийн туршид  ажил хаялт  зарласны дараагаар энэхүү  жагсаалыг зохион байгуулсан нь энэ юм байна. Аргентинд  үндэсний  мөнгөн тэмдэгт  песогийн ханш  буурч үнэгүйдсэнтэй холбоотойгоор ус дулаан, тогны үнээс  гадна  нийтийн  тээврийн тасалбарын үнэ  эрс  нэмэгдчихээд  байгаа юм.  Тиймээс багш нар  цалин хөлсөө нэмэгдүүлэх  шаардлагыг  ийнхүү эрх баригчдад  тавин жагсч байна.

Аргентинд  уг нь   боловсролыг иргэддээ  төдийгүй  гадаадын иргэдэд ч  үнэ  төлбөргүйгээр  олгодгоороо  алдартай байсан. гэвч  сүүлийн жилүүдэд  энэ салбарт  төрөөс  хөрөнгө оруулалт бараг хийхээ больсон нь боловсролын  чанарт  сөргөөр нөлөөлөх болсон байна.  Гэхдээ  жагсаалд  оролцогчдын  шаардлагыг  биелүүлэх нөхцөл боломж Аргентины эрх баригчдад  алга  байна гэхэд болно.  өчигдөр  тус улсын төв  банк  бодлогын  хүүгээ  дэлхийд хамгийн өндөр түвшинд  буюу  60 хувьд  хүргэсэн    үндэсний  мөнгөн  тэмдэгтийнх нь ханш   эрс унасныг  зогсоож  чадаагүй  л  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентины багш оюутнуудын эсэргүүцлийн жагсаал боллоо  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй