Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2018-09-01 15:12:45

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 09-р сарын 01-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.


2018 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цагаас 09 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө  сэрүүсч 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө сэрүүсч 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө сэрүүсч 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө сэрүүсч 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө сэрүүсч 14-16 хэм дулаан байна.


2018 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,  5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй