Шууд Chart

Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан

2018-09-02 06:54:22

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст  усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм,  говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,  5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.


Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй