Шууд Chart

Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулж, амжилт хүслээ

2018-09-02 06:58:45

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад энэ сарын 23-нд Гүрж Улсын Батуми хотноо эхлэх гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох ажээ. Манай баг тамирчид олимпиадад оролцох бэлтгэлээ Их тэнгэр цогцолборт хийж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар баг, тамирчидтай уулзаж амжилт хүслээ.  Мөн тэрбээр,

-Манай шатарчид дэлхийд чансаагаараа сайн байгаа. Өнгөтэй, хийморьтой яваа. Монгол Улс шатрын 10 их мастер буюу дэлхийн 10 аваргатай байгаа нь үүний нотолгоо. Тамирчид та бүхэн оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиаддаа амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулаад ирээрэй гэж ерөөлөө.


Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулж, амжилт хүслээ  
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй