Шууд Chart

Энхийг сахиулагч алба хаагчдаа үдэж мордууллаа

2018-09-02 09:00:00

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 8 дугаар ээлжийн багт үүрэг гүйцэтгэх цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 2018 оны 08 сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт боллоо. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 30 алба хаагч энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж багийнхныхаа хамт ажиллагааны газар орныг зориход бэлэн болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж алба хаагчдад хандан “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/-нд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 8 дугаар ээлжийн багт орж, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа та бүхэн бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс, эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг нарын албаны хүмүүс оролцлоо.

Цагдаагийн байгууллагаас 2006 оноос хойш Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 7 удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.


Энхийг сахиулагч алба хаагчдаа үдэж мордууллаа  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
unshigch [83.79.233.xxx] 2018-09-02 18:02
mongol erchyyddee az jargal amjilt hysie
Зочин [203.91.118.xxx] 2018-09-02 14:37
Судан улс/Монголчууд хойд судан гэж ярьдаг/ Дарфур муж Цэргийн хээрийн 2 шатны эмнэлгийн багт цагдаа дотоодын цэргээс явсан явж үүрэг гүйцэтгэсэн 1 л албан хаагч байдаг аа
Зочин [66.181.190.xxx] 2018-09-02 18:42
Ter chini tsagdaa bish Angli German helnii bagsh. Tsagdaa mar iim l ba. Archaagui.
Зочин [203.91.118.xxx] 2018-09-02 19:22
2014 огд явсан юм аа .Очоод Энхийг сахиулах газараас нь асуу .Нэр ус цустайгаа байгаа .Чи арчаагүйдээ ийм юм бичиж бгаа

Бидэнтэй нэгдээрэй