Шууд Chart

1968 Оны “Jaguar E-type” цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдоно

2018-09-03 12:50:13

Тээврийн хэрэгсэл орчин үед гаднаасаа ч, дотроосоо ч өөрчлөгдөн гайхалтай болсоор байна. Ухаалаг гэх тодотголыг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компаниудын автомашинууд өмнөө зүүх болсон. Тэгвэл тэртээ 50 жилийн тэртээ анх үйлдвэрлэгдэж зах зээлд худалдаалагдсан , өнөөдрийг хүртэл хурд хүч, хэлбэр загвар нь хуучраагүй 1968 “jaguar”-ын “E-Type” автомашин цахилгаан хөдөлгүүртэй болох гэж байна. Энэ талаар “jaguar land rover” компанийн талаас мэдээлсэн юм.

Дэлхийн зах зээлд шилдэг автомашин үйлдвэрлэгчид тэргүүн байрын төлөө хурд хүчээ гаргасаар байна. Одоо цахилгаан хөдөлгүүртэй, хайбрид автомашины худалдан авалт улам нэмэгдсээр байна. үүнтэй холбогдуулан алдарт Jaguar компани өөрсдийнхөө домог болсон гайхалтай авто хүлгээ орчин үеийн технологиор тоноглох гэж байгаа. Энэ бол энэ харагдаж байгаа E-Type Roadster Series 1.5 гэх автомашин. Английн хамгийн шилдэг авто хүлгээр нэг бус удаа нэрлэгдсэн. Энэ загварын автомашин 1961-ээс 1974 оны хооронд маш их тоогоор үйлдвэрлэгдэн борлуулагдсан. Харин одоо бол тус автомашины урд хамрыг сөхвөл хуучны үйлдвэрээс угсран гаргасан 6 цилиндртэй DOHC хөдөлгүүрийн оронд яг энэ хөдөлгүүрийн хэмжээтэй адил хэмжээтэй цахилгаан эх үүсвэртэй холбогдсон хүчирхэг цахилгаан хөдөлгүүрийг харах болно. Өнөөдрийг хүртэл нэр хүндээ алдаагүй байгаа энэ автомашин хуучны хэлбэр загвараа хадгалж үлдэн орчин үеийн гайхалтай хэлбэр загвартай цахилгаан хөдөлгүүртэй автомашинтай өрсөлдөнө гэдэг хэн бүхний анхаарлыг татаж байгаа байх.

Одоогоор үйлдвэрлэгч Jaguar компанийн талаар эко авто хүлгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байгаа. Гэхдээ хэвлэлийнхэнд ирсэн мэдээллээр бол 40 киловатт багтаамжтай батарейтай, 300 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүр нь бүрэн цэнэгээрээ зогсолтгүй 270 км туулах боломжтой гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ авто хүлэг 2020 гэхэд зах зээлд худалдаалагдаж эхэлнэ хэмээн онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1968 Оны “Jaguar E-type” цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдоно  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй