Шууд Chart

Рикако Икее “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин”-аар тодорчээ

2018-09-03 13:14:05

Индонез Улсад өнгөрсөн ням гарагт амжилттай өндөрлөсөн “Азийн спортын наадам-2018” тэмцээнд Японы багийн усанд сэлэлтийн тамирчин Рикако Икее эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрлөөс нийт зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртэж, энэхүү наадмын “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” хэмээх шагналыг хүртжээ.

“Хамгийн үнэ цэнэтэй тамирчин хэмээх сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэхүү шагналыг хүртэнэ гэж төсөөлөөгүй явсан тул маш их гайхсан” гэж Р.Икее ням гарагт Жакарта хотын төвд байрладаг Азийн наадмын хэвлэлийн төвд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.

18 настай Р.Икее 50 метрийн чөлөөт сэлэлт, 50 метрийн араар даллах сэлэлт, 50 болон 100 метрийн эрвээхэй сэлэлт зэрэг усанд сэлэлтийн спортын зургаан төрлөөс алтан медаль хүртсэн ажээ.

Японы тамирчин Рикако Икее Азийн наадмын түүхэнд энэхүү шагналын эзэн болсон хамгийн анхны эмэгтэй тамирчин болсон байна. Тэрбээр одоо 2020 оны Токиогийн Олимпын наадмын бэлтгэлдээ орох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Рикако Икее “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин”-аар тодорчээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй