Шууд Chart

Хятад Африкийн хамтын ажиллагааны форум Бээжин хотноо эхэллээ

2018-09-03 14:56:03

Бээжин хотноо өнөөдөр Хятад Африкийн хамтын ажиллагааны форум болох гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх форумд Африкийн нийт 53 орны төр засгийн тэргүүн нар  оролцохоор  Бээжин хотноо хүрэлцэн ирээд  байгаа аж.

Тус форум нь Хятад  улсын 2018 онд  зохион байгуулж байгаа олон улсын томоохон арга хэмжээний нэг  юм. Өнгөрсөн удаагийн форум 2015 онд Өмнөд  Африкийн Бүгд найрамдах улсын нийслэл  Йоханнесбург  хотод  болсон  бөгөөд энэ үеэр Хятад  Африк тивийг хөгжүүлэхэд   60 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ  амласан.  Энэ  удаагийн форумын үеэр ч ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг  Африкийн орнуудад  хийхээр төлөвлөж байгаагаа зарлана гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хятад болон Африкийн орнуудын харилцаа  хамтын ажиллагааг  хөгжүүлэх  зорилготой форумыг анх 2000 онд   Хятадын нийслэл  Бээжин хотноо  зохион байгуулж байсан.

Түүнээс хойш  3  жил тутамд  тус форумыг  зохион байгуулж  ирсэн. Энэхүү форумыг зохион байгуулах болсноос хойш Хятад Африкийн хамтын ажиллагаа эрс идэвхэжсэн байдаг. 2017 оны дүнгээр  л гэхэд Хятад Африкийн орнуудын бараа  эргэлтийн  хэмжээ  170 тэрбум  ам.долларт хүрсэн  байна. Хятад  улс нь сүүлийн  9 жилийн туршид Африкийн орнуудын худалдааны  гол  түнш   хэвээр  байна.  2015 оны Йоханнесбургийн дээд уулзалт дээр  Хятад Африкийн хамтын  ажиллагааг  хөгжүүлэх 10  томоохон төлөвлөгөөг  зарласныг өнөөдөр ажил хэрэг  болгоод  байна.

Хятад  Африкийн  худалдааны  эргэлт  энэ  оны  эхний  6 сарын байдлаар 98,8 тэрбум ам.долларт хүрээд  байгаа  нь  өнгөрсөн оны  мөн үеийнхтэй харьцуулахад  16 хувиар их  байна. Сүүлийн  3  жилд Африк дахь Хятадын  шууд  хөрөнгө оруулалтын  хэмжээ  жилд  3 тэрбум  ам.долларын түвшинд хадгалагдаж  байгаа. хамтын  ажиллагааг хөгжүүлэх  10 төслийн хүрээнд  Африкийн орнуудад  шинээр  30 мянган  авто зам  тавьж, боомтуудын  нэвтрэх  чадамжийг  жилд  85 сая тоннд  хүргэх  юм байна. Мөн  ус  цэвэршүүлэх  чадамжийг  өдөрт  9 сая тоннд хүргэж,  30 мянган км  цахилгаан дамжуулах  шугам тавьж,  900 мянган  ажлын байр шинээр  нэмэгдүүлэхээр  төлөвлөсөн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад Африкийн хамтын ажиллагааны форум Бээжин хотноо эхэллээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй