Шууд Chart

ЗТХ-ийн Дэд сайд шуурхай хуралдаанд үүрэг чиглэл өглөө

2018-09-03 14:53:39

ЗТХ-ийн Дэд сайдын шуурхай хуралдаан болж өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц үр дүн, салбарын хөгжлийн хэтийн төлөв болон өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг  хэлэлцлээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 22 асуудлаар үүрэг чиглэл өгснөөс 100 хувийн биелэлттэй 8-н ажил, 70-н хувийн биелэлттэй 8,  30-н хувийн биелэлттэй  6-н асуудал байна. Сул биелэлттэй байгаа асуудлууд болох Авто замын осолд өртсөн иргэдэд анхны тусламжийг шуурхай үзүүлдэг болох талаар ЭМЯ-тай хамтран ажиллах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур чиглэлийг ургацын замыг сайжруулж хусалт хийх хөрөнгийг яаралтай шийдвэрлэх, мөн хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай төмөр замын төслүүдийн төлөвлөгөө, Шинэ нисэх буудлын менежментийн концессийн хэлэлцээр, Казакстан Монголын агаарын харилцааны хэлэлцээрт анхаарч ажиллах үүргийг тус тус өглөө.    

Хуралдаанаас харьяа газрууд болон яамны газар, хэлтэс, албадад хандсан 8-н үүрэг чиглэлийг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар өглөө.

Үүнд:  Харьяа газруудын удирдлагууд өмнө нь гаргасан тушаал, шийдвэрийн биелэлт үр дүнг эргэж хянах, дүгнэх

-ЗТХ-ийн салбарын Тээврийн нэгдсэн бодлогыг 2019 онд гаргах, уялдаа холбоог бий болгоход харьяа газрууд анхаарч ажиллах, төлөвлөгөө боловсруулж танилцуулах

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж хийгдэж буй ажлыг хувьчилж танилцуулах

-Ажилтнуудын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлд анхаарал хандуулах

-2019 оны хөрөнгө оруулалтын асуудлыг эрчимжүүлэх, шуурхайлах

-Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаагаар хэмжих

-Яамны газар хэлтсийн дарга нар харьяа газар албан томилолтоор ажиллахдаа удирдлагуудтай уулзаад мэдээлэл аваад өнгөрөх биш, ажлын фронт дээр биечлэн танилцаж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал дүгнэлтийг сонсох, шийдвэрлэхэд анхаарах

-Онцгой нөхцөлд шуурхай ажиллах албыг шинэчлэн бүрдүүлэх, үүрэг чиглэлээр хангах гэсэн үүрэг чиглэлийг өглөө.

Түүнчлэн Авто тээврийн салбарт хандсан 8, Авто замын салбарт-3, ХШҮДАГазарт-3, Төмөр замын салбарт анхаарч хэрэгжүүлж ажиллах 10 үүрэг чиглэлийг өнөөдрийн хурлаар тус тус өглөө.

    

 Эх сурвалж: ЗТХЯ

ЗТХ-ийн Дэд сайд шуурхай хуралдаанд үүрэг чиглэл өглөө   
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй