Шууд Chart

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлажээ

2018-09-04 10:41:18

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Девид Окейо гэгчийн хөнгөн атлетикийн салбартай холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг насаар нь хязгаарлаж, 50  мянган ам.долларын торгууль оногдуулсан байна.

Энэхүү шийдвэрийг Хөнгөн атлетикийн олон улсын холбооны Ёс зүйн комисс гаргажээ. Түүнчлэн, түүнийг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хассан байна.

Окейог Хөнгөн атлетикийн холбооны хэд хэдэн албан тушаалтнуудтай нийлж, Найк компаниас тус холбоог ивээн тэтгэж үзүүлсэн 700,000 ам.долларыг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.


Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлажээ  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй