Шууд Chart

“Английн мисс” шалгаруулах тэмцээнд анх удаа Исламын шашинт оюутан бүсгүй оролцож байна

2018-09-04 11:59:30

Тухайн улс орон бүр өөрийн улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Тэгвэл, 1958 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг Miss England буюу Английн Мисс тэмцээний 2018 оны финалын шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд, анх удаа исламын шашинт оюутан бүсгүй хижаб өмсгөлтэйгээ оролцохоор болсон байна. Түүнийг Сара Ифткаар гэдэг. 20 настай Английн Хаддерсфилд их сургуулийн хуулийн ангийн оюутан юм.

Сара-ийн хувьд энэ тэмцээний финалын шатанд шалгарч Английн Мисс-ийн титмийн өрсөлдөх гэж байгаа анхны исламын шашинт оролцогч гэдгээрээ олон улсад анхаарал татаж байна. Хэрвээ Сара Английн Мисс тэмцээнд түрүүлвэл Англи улсыг төлөөлөн Хятадад зохион байгуулагдах 2018 оны дэлхийн мисс тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна.

Сара 16 настайдаа өөрийн хувцас загварын бизнесийн гарааг эхэлсэн. Дэлхийн гэсэн тодотголтой хэд хэдэн тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа энэхүү  тэмцээн ялгардаг. Оролцогчид нь ч  хүмүүнлэгийн  ажилд ач холбогдол өгч эртнээс бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл авьяас  спорт хүмүүнлэгийн ажил зэргээс аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг.

Тийм ч учраас, Сара өөрийн бизнесээр дамжуулж дэлхийн мисс-ийн тэмцээнд хэрвээ орвол энэ төрөлд хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Английн Мисс тэмцээний финалын шатанд нийт 50 гоо бүсгүй өрсөлдөж байна. 1951 онд анх, дэлхийн мисс тэмцээнийг Англи улсад зохион явуулж байсан бол 68 дахь удаагийн шалгаруулалт Хятадын Саньяа хотноо 2018 оны дэлхийн мисс шалгаруулах тэмцээн болох гэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Английн мисс” шалгаруулах тэмцээнд анх удаа Исламын шашинт оюутан бүсгүй оролцож байна  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [78.250.238.xxx] 2018-09-04 18:26
yanaa yamar baliar humsugtei huur ve
Зочин [66.181.161.xxx] 2018-09-04 17:23
Буруу
Hi [202.55.183.xxx] 2018-09-04 17:12
Wow

Бидэнтэй нэгдээрэй