Шууд Chart

ХБНГУ сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгоно

2018-09-04 12:18:56

Холбооны Бүгд найрамдах улсын засгийн газар, 2020 он гэхэд, сургуулийн өмнөх боловсролыг улсаас үнэ төлбөргүй олгохоор төлөвлөж байна. Энэ шийдвэрийн эхлэл болгож өнгөрсөн 8-р сарын 1-нээс эхлээд, Германы 16 мужийн нэг болох Берлинд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгосон байна. Берлины араас Ловер Саксони болон Хессе мужууд сургуулийн энэ оны сүүлч гэхэд өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна.

Гэхдээ, эцэг эхчүүд цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийнхээ хоолны төлбөрийг төлнө. Энэ төлбөр ойролцоогоор, сарын 23 евро болж байгаа юм байна. Мөн, нэмэлт дугуйлангууд тухайлбал, хөгжим болон спортын дугуйлангуудад хүүхдээ хамруулах тохиолдолд 90 хүртэлх еврогийн нэмэлт төлбөртэйгээр сургах боломжтой болж байна. Германы судалгааны агентлагаас гаргасан тооцоогоор тус улсын ард иргэдийн хүүхдүүдийнхээ сургуулийн өмнөх боловсролд зарцуулж байгаа төсөв нь газар нутаг байршил зэргээс хамаарч харилцан адилгүй байна гэсэн тооцоог гаргасан байна.

Тухайлбал, Германы 16 мужаас сургуулийн өмнөх боловсролд Шлесвиг Хольштайн муж хамгийн их хөрөнгө зарцуулдаг буюу энэ мужийн нэг гэр бүл нэг сард сургуулийн өмнөх боловсролд сарын нийт орлогын 9 хувийг зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь ойролцоогоор 900 гаруй евро болж байна гэсэн үг юм. Харин Берлинд энэ үзүүлэлт нь, хамгийн бага буюу 1,8 хувьтай гарсан байна. Сургуулийн өмнөх боловсролыг Берлинд үнэгүй болгосноор дунджаар 2 хүүхэдтэй айл 400 гаран евро хэмнэж байна гэсэн үг юм байна. Эндээс харахад энэ хэмнэлт нь, олон   гэр  бүлийн санхүүд ялангуяа залуу болон өрхийн орлого багатай гэр бүлд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Мөн, энэ төрлийн үйлчилгээнд зарцуулдаг байсан хөрөнгө мөнгийг хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд зориулан хуримтлал үүсгэх боломж бүрдэж байна хэмээн судлаачид харж байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгоно  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй