Шууд Chart

Хоккейн спортын домогт тамирчин Владислав Александрович Третьяк Монголд ирлээ

2018-09-04 12:09:48

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын хоккейн холбооны урилгаар манай улсад айлчлах ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Хоккейн холбооны ерөнхийлөгч, хоккейн спортын домогт тамирчин Владислав Александрович Третьяк өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.  

Хоккейн спортыг сонирхогч фенүүд нь өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд хүрэлцэн ирж чөлөөтэй ярилцаж, хамт зургаа татуулахаар зэхэж байгаа гэнэ.

Владислав Третьяк нь Олимпийн гурван удаагийн аварга, нэг удаагийн мөнгөн медальт, 10 удаагийн дэлхийн аварга, NHL Challenge Cup болон Канадын Цом тэмцээний аварга багийн бүрэлдэхүүнд үндсэн хаалгачаар тоглож байсан нэгэн билээ.

Олон улсын хоккейн холбооноос түүнийг спортын ертөнцийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг зургаан хаалгачийн нэгээр тодруулсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоккейн спортын домогт тамирчин Владислав Александрович Третьяк Монголд ирлээ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй