Шууд Chart

Олон улсын мэдээлэл зүйн олимпиад болж байна

2018-09-04 12:33:22

Олон улсад жил бүр ахлах ангийн сурагчдын дунд Мэдээлэл зүй буюу компьютерт суурилсан, програмчлалын олимпиад зохион байгуулагддаг. Алгоритмын бодлого бодож өрсөлддөг энэ тэмцээн Япон улсын Ибараки мужийн Цукуба хотод өнгөрсөн Ням гаригт нээлтээ хийгээд байна.

1989 онд Болгар улсад анх удаа зохион байгуулагдаж түүнээс хойш жил бүр зохион байгуулагдсаар иржээ. 30 дахь удаагийн энэ олимпиадыг Япон улс анх удаа зохион байгуулж байна. Улс болгоны багт хамгийн олондоо 4 сурагч оролцох боломжтой. Япон улсын хувьд энэ жил багийн 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өнгөрсөн 2017 онд Япон улсын баг тамирчид 3 алтан медаль авч байсан байна. Тэмцээн нь 2 өдөр үргэлжлэх ба өдөр болгон 5 цагт 3 бодлого бодож өрсөлддөг.

Бодлого бүр зуун оноотой ба нийт бүтэн оноо нь 600 оноо болдог. Энэ олимпиадад манай улсаас жил бүр сурагчдаа илгээдэг. 2018 оны тэмцээнд манай улсын 4 сурагч оролцож байна. Манай улсын хувьд 2005 болон 2006 онуудад 2 удаа хүрэл медаль хүртэж байсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын мэдээлэл зүйн олимпиад болж байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй