Шууд Chart

АНУ Иордани улстай холбоо байгуулахыг Палестинд санал болгож байна

2018-09-04 12:37:03

Ойрхи Дорнодын зохицуулалтад өөрийн гэсэн төлөвлөгөөг зүтгүүлж байгаа АНУ палестинчуудад Иордани улстай холбоо байгуулахыг санал болгож байна. Израилийн “10-р суваг” телевиз энэ тухай уламжиллаа.

Мэдээлэлд өгүүлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнер, Вашингтоны засаг захиргааны тусгай төлөөлөгч Жейсон Гринблатт нар Палестиний автономийн тэргүүн Махмуд Аббастай уулзахдаа Палестиний тусгаар улс байгуулах үзэл бодлоосоо татгалзаж, Иордани улстай холбоо байгуулахыг санал болгожээ.

Аббас энэ саналын хариуд “Би хүлээн авахад бэлэн байна. Гэхдээ Израиль улс холбооны нэг хэсэг байна гэдэг нөхцөлтэйгээр” гэжээ. Харин Иордани улс “Холбоо байгуулах нь маргаан, мэтгэлцээний сэдэв биш” гэж мэдэгджээ. Палестиний нутаг дэвсгэрийг Иордантай нэгтгэж холбоо байгуулах асуудал шинэ зүйл биш. Гэхдээ энэ сэдвийг 1993 оноос хойш, тодруулахын бол Осло хотод Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн тохиролцоо байгуулснаас хойш огт хөндөөгүй юм.

Палестиний газар нутгийг Араб болон Израилийн болгон хуваах НҮБ-ын 1947 оны төлөвлөгөөгөөр Газын зурвас болон Иордан голын баруун эргийн ихэнх газрыг Арабын бүгд найрамдах улс байгуулахад зориулсан боловч Израиль улс байгуулагдсаны дараа дэгдсэн 1948-1949 оны Араб-Израилийн дайны дүнд Газын зурвас Египетийн хяналтад, Иордан голын баруун эрэг Иорданий хяналтад очсон. 1967 оны зургаан хоногийн дайнаар Израиль улс эдгээр газар нутгийг булаан авч, 1995 оноос Иордани голын баруун эрэг болон Газын зурвас Палестиний автономийн хяналтад очсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Иордани улстай холбоо байгуулахыг Палестинд санал болгож байна  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй