Шууд Chart

Кэсонд, Солонгос хоорондын холбооны төвийн нээлт маргааш болно

2018-09-04 12:47:12

Кэсонд, Солонгос хоорондын холбооны төвийн нээлт маргааш болох гэж байна. Өмнөд Солонгосын телевизийн Засгийн газар дахь эх сурвалж энэ тухай уламжиллаа. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай илч төлөөлөгч Чон Ый Ён лхагва гарагт Пхеньянд очно. Иймээс Кэсонд, Солонгос хоорондын холбооны төвийн нээлтийг энэ арга хэмжээтэй уялдуулж буй юм байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгчийн Пхеньянд очих болсон гол зорилго тун удахгүй болох Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон умардын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах, мөн Солногосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болгох асуудал хэлэлцэхэд оршиж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн наймдугаар сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ "Хилийн Кэсон хотод Өмнөд болон Умард Солонгос хоорондын холбооны төв ажиллуулах явдал удахгүй эхэлнэ гэж байсан ч нээлт байнга хойшилж ирсэн. Магадгүй энэ нь Пхеньяны эсрэг тогтоосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг зөрчихөөс гадна Вашингтоны байр суурьтай холбоотой байж болох талтай. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хилийн Панмунжом сууринд уулзсан.

Энэ уулзалт хоёр орны удирдагчдын сүүлийн 10 жилд хийсэн анхны уулзалт байсан. Яриа хэлэлцээний дүнд Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, эв нэгдлийн асуудлаар хамтарсан тунхаг баталсан. Мөн Сөүл, Пхеньян хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох нь хоёр орны гол зорилго, зорилт гэдгийг нотолсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кэсонд, Солонгос хоорондын холбооны төвийн нээлт маргааш болно  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй