Шууд Chart

Байт харвааны нээлттэй тэмцээн үргэлжилж байна

2018-09-04 13:22:25

“Mongolian archery open cup-2018” нээлттэй тэмцээн өчигдөр олон улсын стандартын “Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” талбайд эхэллээ. Нээлттэй тэмцээнд Монголын арван байгууллагын 80, ОХУ-ын Буриад улсын арав гаруй тамирчид цэц мэргэнээ сорж байгаа аж. Тэд олимпийн байт харваа буюу тахир нум, кампаунд гэсэн хоёр төрлөөр гурван өдөр өрсөлдөх юм байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан хэлэхдээ “Энэ тэмцээн Азийн наадам амжилттай болон өндөрлөж байгаа энэ үед болж байна. Мөн өнгөрсөн хавар, зуны 60 орчим хоногт байтын тамирчид, дасгалжуулагчид тэдний ар гэрийнхэн, спортыг дэмжигчид, хандивлагчдын хүч дэмжлэгээр бүтээн байгуулсан зориулалтын талбайд болж байгаагаараа онцлог юм. Азийн наадамд манай тамирчид амжилтаа ахиулж оролцлоо. Манай байт харвааны тамирчид БНСУ-ын багийг ялсан нь энэ наадмын түүхэн амжилт боллоо. Тив дэлхий, олимпын аварга Өмнөд Солонгосын тамирчдыг ялсан нь манай тамирчид тууштай, сэтгэл зүтгэлээ гаргаж бэлтгэл сургуулилтаа хийвэл  амжилт ойрхон байгааг харуулж байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Байт харвааны нээлттэй тэмцээн үргэлжилж байна   
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй