Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2018-09-05 07:38:53

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын хойд хэсгээр усархаг бороо орж, говийн бүсийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо үргэлжлэн орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 9-11 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй