Шууд Chart

БНХАУ Африкийн орнуудад 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2018-09-05 12:07:18

Хятад Африкийн орнуудын хамтын ажиллагааны  чуулга уулзалт оролцогч  орнуудын хамтарсан мэдэгдэл гаргаснаар өчигдөр өндөрлөв. Чуулга уулзалтын үеэр уулзалтанд оролцогч улс  орнуудын төр засгийн тэргүүн нар оролцсон дугуй ширээний  ярилцлагаар үргэлжилж, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан бага хурлууд  болсон. Үр дүнгийн тухайд бол энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд Хятад  Африкийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг  өргөжүүлж  хөгжүүлэх  олон санал төлөвлөгөөг танилцуулсан байна.

Юуны түрүүнд Хятадын удирдагч Си Жиньпин Африкийн орнуудын дэд бүтцийн болон бусад төслүүдийг санхүүжүүлэхэд 60 тэрбум ам.долларын тусламж  олгохоо  амалсан юм. Түүнчлэн энэ хөрөнгө оруулалтыг Африкийн орнуудтай хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг ирэх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэдзориулахаар  төлөвлөж байгаагаа мэдэгдсэн  юм.  Хятадын удирдагчийн   мэдэгдсэнээр тус улсын шинэ санал санаачлагууд  8 салбарыг хамрах юм  байна.

Үүнийг тодруулбал, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн уялдаа холбоог хангах, худалдааг хөнгөвчлөх, ногоон хөгжил, мэргэжилтнүүд бэлтгэх, эрүүл мэнд,  соёл хүмүүнлэгийн солилцоо, эцэст нь энх тайван,  аюулгүй байдлыг хангах чиглэлээр Африкийн орнуудад дэмжлэг тусламж үзүүлэхээ  амалсан юм. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд Африкт хүнсний аюулгүй байдлыг  хангаж  чадахад нь  дэмжлэг  үзүүлэхээ  илэрхийлсэн  байна. Хятадын дарга  хөдөө аж  ахуйн  салбарт  тусламжийн 50 хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн  Африкийн улс орнуудад 1 тэрбум юанийн  хүнсний хүмүүнлэгийн   тусламж үзүүлэхэд   бэлэн  гэдгээ  мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ Хятад  улс Африкийн орнуудын бараа  бүтээгдэхүүний импортыг  өргөжүүлэхээр шийдвэрлэснээ ч зарласан вм.  Хятадын  олон  улсын импортын  үзэсгэлэн худаодаанд  Африкийн орнуудыг оролцоход нь дэмжлэг  үзүүлж,  хөгжиж  буй  орнуудыг өр төлбөрөөс нь  чөлөөлөхөө амалсан юм.  Түүнчлэн  Сахель_ Адений болон  Гвинейн  булангийн  орнуудад  бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж,  терроризмтэй тэмцэхэд нь зориулж  Африкийн Холбоонд  цэргийн  буцалтгүй  тусламж  олгож байгаагаа цаашид  ч үргэлжлүүлэхээ мэдэгдсэн  юм.  хятадын дарга  мөн Хятад  Африкийн  хамтын ажиллагааны энэ удаагийн чуулганы хүрээнд  Буркино  Фасогийн элчин  сайдын яам болон   Африкийн холбооны төлөөлөгчийн газрыг  нээх  ёслол болсон  юм.  Ингэснээр Хятад Африкийн чуулга уулзалтын  бүх  54  оролцогч  Хятад  улсад  төлөөлөгчийн газраа  нээгээд  байгаа юм. Хятадын гадаад хэргийн сайд  Ван И үүнийг   Хятад,  Африкийн  харилцаа  улам бүр бэхжиж, бүх  талын стратегийн  хамтын ажиллагаа, түншийн  харилцаа  тогтсныг  гэрчилж  буй явдал хэмээн тодорхойлсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Африкийн орнуудад 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй