Шууд Chart

TechDen нь бага насны хүүхдүүдэд ухаалаг хэрэгслээ ашиглахад нь хязгаарлалт хийнэ

2018-09-05 12:13:22

Дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч байгаа эцэг, эхчүүдэд тулгардаг нийтлэг асуудал бол тэд хүүхдээ ухаалаг хэрэгсэлтэй хэрхэн харьцахад нь анхаарах байдаг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүд ухаалаг гар утас, таблетийг ашиглан цахим орчинд олон цагаар суух нь аав, ээжүүдийн сэтгэлийг түгшээж байдаг гэсэн үг юм. Тэгвэл одоо энэ асуудлыг эцэг, эхийнх нь өмнөөс хийж гүйцэтгэх ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Энэ бол “TechDen” нэртэй ухаалаг сав юм.

Энэ ухаалаг савыг айл гэрийн аль ч өрөөнд суурилуулах боломжтой. Утасгүй интернетийн тусламжтайгаар тухайн гэрт амьдарч байгаа хүүхдийн эцэг, эхэд нь тэдний хүүхэд гар утас, таблетаа хэдэн цаг ашиглаж байгааг нь мэдээллэдэг байна. Ингэснээр, ухаалаг хэрэгслийг ашиглах тодорхой хугацаа нь дуусмагц сануулах дохио бүхий мэдээлэл өгнө. Дохио ирмэгц ухаалаг хэрэгсэл шууд автоматаар цоожлогдоно.  Тус мэдээллийг хүлээн авсан хүүхэд цоожлогдсон , гар утас эсвэл айпад-аа TechDen ухаалаг савандаа хийх юм. Ингэхдээ нэгэн зэрэг 2 ухаалаг гар утас болон 26 см урттай таблетийг автоматаар цоожилно.  Энэ бол хүүхдүүдийг гар утаснаас тусгаарлах, хязгаарлалт хийх шинэ санаа юм. Энэ төхөөрөмж тухайн ухаалаг хэрэгслийг цэнэглэх үүрэгтэйгээс гадна хэзээ тус утсыг ашиглах цаг болсныг мэдээллэдэг байна. IOS болон ANDROID үйлдлийн системээр ажилладаг бүх төрлийн ухаалаг хэрэгслийг дэмжин ажиллана. Ажиллах зарчим маш энгийн гэсэн үг.

Анх олон нийтэд Берлинд болсон IFA 2018 нэртэй технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан. Зохион бүтээгч, хөгжүүлэгчдийн талаас тус ухаалаг төхөөрөмждөө нэгэн сонирхолтой цэсийг суулгаж өгсөн. Энэ бол хэрэв тухайн хүүхэд ухаалаг хэрэгслээ ашиглахгүй байж чадсан бол хүүхдээ ямар нэгэн амттанаар шагнахыг санал буулгадаг байна. Одоогоор онлайн худалдаагаа эхлүүлээд байга


TechDen нь бага насны хүүхдүүдэд ухаалаг хэрэгслээ ашиглахад нь хязгаарлалт хийнэ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй