Шууд Chart

Трамп хүмүүнлэгийн алдаа гаргахгүй байхыг ОХУ болон Иранд анхааруулжээ

2018-09-05 12:46:50

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  Сирийн удирдагч Башар Асадад хандаж нутаг дэвсгэрийнх нь ихэнх хэсэгт зэвсэгт дайчид хяналтаа тогтоосон Идлиб  муж руу болчимгүй дайралт хийхгүй  байхыг анхаарууллаа.  Тэрээр мөн Орос, Иранчууд хүн төрөлхтний хувьд  эмгэнэл болох энэ дайралтад нэгдвэл энэ нь хүмүүнлэгийн томоохон алдаа болно шүү гэдгийг сануулсан байна. Сирийн Идлиб  муж руу дайрснаар олон мянган хүн амь насаа алдахад хүрнэ. Тиймээс  ийм  зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй  байхыг олон нийтийн сүлжээ  болох Твиттер дэх хуудсаараа дамжуулан уриалсан байна. Идлиб бол  хууль бус зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа Сирийн цорын ганц, томоохон бүс нутаг юм. 2017 онд энэ мужид эвлэрэлд нэгдэж, сайн дураараа зэвсгээ хураалгахаас татгалзсан зэвсэгт дайчид гэр бүлийнхнийхээ хамтаар шилжин нүүх боломж  бүхий  бүсийг  байгуулсан  юм.

НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурыгийн мэдээлснээр болж энэ бүс нутагт Жебхат Ан Нусра, Аль Каида террорист бүлэглэлийн гишүүн 10 мянга гаруй зэвсэгт дайчин байгаа юм байна. Харин Сирийн эрх баригчид тус муж дахь хяналтаа сэргээснээр тус улсад олон жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгоно гэж үзэж байгаа юм. Сирийн гадаад хэргийн сайд  Валид Муаллем өнгөрсөн сарын 30-нд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа Идлибийг зэвсэгт дайчдаас чөлөөлөх ажиллагаагаа эцсийг нь үзтэл үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн  юм.

Тодруулбал, Вашингтон болон түүний холбоотнууд Дамаскийг дахин химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, Сирийн нутаг дэвсгэрт цохилт өглөө ч энэ  ажиллагаагаа дуусгах  болно гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн сарын 25-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Сирийн Идлиб мужийн зэвсэгт дайчид Британийн  тусгай албадын  идэвхтэй  оролцоотойгоор   засгийн газрын хүчин  энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг  ашиглалаа гэж  зарлахаар  бэлтгэл  ажлыг  нь хангаж  байгаа тухай мэдээлсэн юм. Түүнчлэн Сирийн төрийн  болон  эдийн засгийн байгууламжуудад  АНУ, Их Британи, Францын зүгээс  агаарын цохилт  өгөх  зорилгоор  зохион ийм өдөөн хатгасан үйл ажиллагаа  явуулах гэж байгаа тухай  анхааруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп хүмүүнлэгийн алдаа гаргахгүй байхыг ОХУ болон Иранд анхааруулжээ  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй