Шууд Chart

Аргентины Ерөнхийлөгч сайд нарын тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэлээ

2018-09-05 14:13:52

Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри эдийн засаг санхүүгийн хямралаас болж сайд нарын танхимын гишүүдийн тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэснээ зарлалаа. Түүнчлэн тэрээр экспортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөснөө ч мэдэгдээд байна.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах болсон нь төсвийн зардлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнийх нь нэг юм байна. Өнгөрсөн 5 дугаар сард тус улсын эрх баригчид Олон улсын валютын санд хандаж санхүүгийн тусламж  дэмжлэг хүссэн юм. Учир нь шинэ он гарснаас хойших эхний 5 сарын хугацаанд тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 25 хувиар сулраад байсан. Олон улсын валютын сангаас Аргентинд 50 тэрбум ам.долларын зээл тусламж олгох тухай яригдаж байгаа.

Гэвч  эрх баригчид өнөөг хүртэл үндэсний мөнгөн тэмдэгт  песогийн ханшны уналтыг тогтоон барьж чадаагүй л байна. Он гарснаас хойш песогийн ханш 50 гаруй хувиар уначихаад байгаа. Харин песогийн ханшны уналтаас болж инфляцийн түвшин нь хэдийнээ 30 хувийг давчихаад байгааг засгийн газраас мэдээлжээ. Мөн песогийн ханшны уналт төсвийн  өрийг барагдуулахад нь хүндрэл учруулж байна. Гэтэл ирэх онд Аргентин улс 25 тэрбум ам.долларын өрөө төлөх ёстой байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентины Ерөнхийлөгч сайд нарын тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй