Шууд Chart

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамыг шинээр барина

2018-09-05 14:46:55

Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттөй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөцлийг бүрдүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.

Одгоор зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.


Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамыг шинээр барина  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй