Шууд Chart

Бүжигчин робот, хулсны баавгай, арьсан эдлэл, даавуун урлалын үзэсгэлэнг эндээс сонирхоорой

2018-09-05 14:59:31

Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголын уран зургийн галирейд БНХАУ-ын ӨМӨЗО-ны гар урлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйганг, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Лиг нарын зэрэг эрхмүүд хүрэлцэж ирж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулах юм.

Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.

Ирэх ням гараг хүртэл үргэлжлэх доорх үзэсгэлэн сүүлчийн өдрөөс нь иргэдэд худалдаалж болно гэсэн юм.

Уг үзэсгэлэнд 347 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг есөн төрлийн 20 гаруй зүйлийн үзүүлэн дэлгэсэн байна.

Түүнчлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах “Новател” зочид буудалд Өвөр Монгол хоолны амталгаа 12:00-14:00, 18:00-21:00 цагийн хооронд болох аж.

Ийнхүү дээрх үзэсгэлэнгийн гэрэл зургийн сурвалжлагыг уншигч танаа хүргэе.

2017 оны аравдугаар сарын 29-нд 67 настай Дай Банлинь Хятадын Гуаншигийн жуан үндэстний өөрөө засах орны Рүншүйн мяо үндэстний өөртөө засах шяний Сырүн шянгийн Жянтань гацааны нэг нугасны үйлдвэрт ажилладаг. Тухайн газар нь “Компани+хоршоо+баяжлын дагуулагч+ядуу өрх” гэсэн хөгжлийн загвараар, Жянтань гацаанд нугас тэжээх хоршоо байгуулсан бөгөөд Дай Банлинь бол энэ хоршооны нэг гишүүн, жилд ойролцоогоор 10 мянга гаруй юаний (1568 ам.доллар) орлоготой болох төлөвтэй байна. 2013-2017 онд Гуанши нь зургаан сая хүнд тусалж, тэднийг ядуурлаас ангижруулсан байна.

2016 оны долдугаар сарын 27-нд Хятадын баруун хэсгийн Ганьсү мужийн Динши хотын Лүжягөү суурингийн Шаньлинь гацаанд, Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн ажилтан гацааны иргэдэд хандивлан бэлэглэсэн усан зоориос ус татаж байгаа нь. Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нь 2001 оны гуравдугаар сард ган хуурай Ганьсүд “Ээж зоорь” гэсэн төсөл хэрэгжүүлсэн байна. Ойролцоогоор 40 мянган зоорьт борооны усыг цуглуулж болох бөгөөд жижиг оврын ус хангах төсөл нь 370 мянган хүний ус дутагдаж байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Зүүн гар талын зургийг 2012 оны есдүгээр сарын 3-нд авхуулав. Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах орны Дахуагийн яо үндэсний өөртөө засах шяний Баньшэн шянгийн Нүн-Юн гацааны хүүхдүүд номны цүнх болон ор дэвсгэрээ үүрээд сургуульд очдог байжээ. Баруун гар талын зургийг 2017 оны нэгдүгээр сарын 11-нд авхуулжээ. Цементен автозамыг сургуулиас гацаанд хүртэл барьсан байна.

Хятадын баруун өмнөдийн Сычуань мужийн Ляншаний и үндэстний өөртөө засах жөүгийн Шидэ шяний Лизы шянгийн төв сургуулийн сурагчид гэр орныхоо тухай зуржээ.

 

Сүүлийн жилүүдэд, Хятадын баруун өмнөдийн Сычуаний Шичангийн Чуаньшин суурингийн амьд цэцгийн аж ахуй цэцэглэн хөгжиж, тухайн газрын иргэдийн ядуурлыг бууруулах ажилд ихээхэн дэмжлэг болжээ.

Чяньчэн худалдаа үйлдвэрлэлийн групп.

Сычуань мужийн соёлын салбарын худалдааны холбоо

Зыгүнхайтянь соёлын ХК.

Хулсны баавгай үшүгийн ордон

 

 











































Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүжигчин робот, хулсны баавгай, арьсан эдлэл, даавуун урлалын үзэсгэлэнг эндээс сонирхоорой   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй