Шууд Chart

Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Цэрэндоржийн 100 жилийн ойг тэмдэглэнэ

2018-09-05 15:09:41

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дугарын Цэрэндоржийн 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг БХ-ын сайдад үүрэг болголоо.

Дугарын Цэрэндорж нь 1935 оноос эхлэн улсад тасралтгүй 52 жил ажилласан байна. Тэрээр Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэрт мөрдөгдөх олон арван дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлсэн байдаг. 


Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Цэрэндоржийн 100 жилийн ойг тэмдэглэнэ  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй