Шууд Chart

БНСУ-ын төлөөлөгчид Пхеньяныг зорилоо

2018-09-05 16:33:03

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэн Ины тусгай элч төлөөлөгчид өнөө өглөө Пхеньяныг зориод байна. Умард Солонгост айлчлах Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын дарга Чунг Юй Юн, Үндэсний  тагнуулын албаны  дарга Су Хун нар багтаж байгаа аж.

Өмнөдийн төлөөлөгчдийн айлчлал өнөө орой өндөрлөх тухай  өмнө нь Хөх ордны тамгын газраас мэдээлж байсан юм. Энэ сард  хоёр Солонгосын  удирдагчдын 3 дахь удаагийн дээд уулзалтыг зохион байгуулахаар 2 тал тохиролцоонд хүрсэн. Тэгвэл энэ дээд уулзалтын бэлтгэл ажил, тодорхой төлөвлөгөөнүүдийг хэлэлцэхээр Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньяныг зорьж байгаа юм байна. Өнгөрсөн 3 дугаар сард Өмнөд Солонгосын 5 төлөөлөгч Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд бараалхаж байсан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас өнгөрсөн 3 сард Пхеньянд айлчилсан төлөөлөгчдөө мөн илгээж байгаагаа мэдэгдсэн.  Гэхдээ энэ удаад Умард Солонгосын удирдагчид бараалхах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд уулзалт  2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд, 2 дахь  дээд уулзалт нь мөн тус суурин дахь Энх тайвны өргөөнд өнгөрсөн 5 дугаар сарын 26-ны  өдөр болсон  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын төлөөлөгчид Пхеньяныг зорилоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй