Шууд Chart

БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчлахгүй...

2018-09-05 16:39:56

Ирэх  бямба  гарагт БНАСАУ үүсэн  байгуулагдсаны  70 жилийн ой тохиох  гэж  байна. Баярын  энэ  арга хэмжээнд  БНХАУ  ын дарга  Си  Жиньпин   Умард  Солонгосын удирдагч Ким Жон Уны  урилгаар оролцоно гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр ирж байсан.  Тэгвэл  Хятадын удирдагч  Пхеньянд  айлчлахгүй, харин  тусгай элч  төлөөлөгчөө ойн баярын арга хэмжээнд  оролцуулахаар илгээж  байгаа аж. 

Энэ тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлснийг MHK иш  татан  дамжуулсан юм. Хятадын даргын  тусгай  элч төлөөлөгч нь Ардын төлөөлөгчдийн их хурлын  дарга  Ли  Чаншу бөгөөд тэрээр   Хятадын Коммунист нам болон засгийн газрын  албан тушаалтнууд  бүхий  төлөөлөгчдийг тэргүүлэн Пхеньянд айлчилж, Умард Солонгосын удирдагч  Ким Жон Унтай  уулзалт хэлэлцээ хийх аж.

Сүүлийн үед БНХАУ  БНАСАУ-ын харилцаа сайжрах болсон ч Америк Умард Солонгосын цөмийн  зэвсгийг устгах асуудлаархи яриа хэлэлцээ   саарчихаад  байгаа нөхцөлд  Пхеньянд  айлчлах нь  зохисгүй хэмээн  Хятадын  эрх баригчид үзсэн байх хэмээн ажиглагчид таамаглаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчлахгүй...  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй