
Япон улсын Хоккайдод өглөөний 03:08 минутанд 6,7 баллын газар хөдлөлт боллоо. Одоогийн байдлаар 2.95 сая гаруй хэрэглэгч /айл өрх,компани гэх мэт/ нарт цахилгаан очихгүй тасарсан байгаа юм байна.
Уул нурж,байшин барилга их хэмжээгээр эвдэрч хэмхэрч, зам хагарч хуваагдсан байдалтай ба гамшигт өртсөн хүний тоо болон хохиролын хэмжээг нарийн тодорхойлох боломжгүй байгааг Японы засгийн газраас мэдээллээ.
10 цагийн байдлаар 127 хүн бэртэж гэмтэж,32 хүн тодорхойгүй,1 хүн нас барсан байгаа ерөнхий тоо байгаа хэдий ч Шинзо Абэ ерөнхий сайд хүний амь насыг 1- рт тавьж аврах үйл ажиллагааг улам эрчимжүүлэх үүргийг цэрэг цагдаа, онцгой байдлын газарт өгчээ.
4000 гаруй тусгай цэргийн албан хаагчид ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүйн улмаас нэмж 2000 гаруй өөрийгөө хамгаалах цэргийн албан хаагч нарыг явуулахаар болж байгаа юм байна.
Японы NTT цахилгаан холбооны компани Хоккайдод болсон газар хөдлөлтийн дараа гар утасны сүлжээ тасарсан учир түр хугацаанд олон нийтийн утасны сүлжээгээ үнэгүй болгожээ.
Эх сурвалж: Н.Базарсүрэн
Япон улсын Хоккайдод өнөө өглөө 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо | ||
Үзсэн: 2032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.