Шууд Chart

“BlackFly” нисдэг машиныг жолоодоход нисэгчийн үнэмлэх шаардагдахгүй

2018-09-06 12:39:27

Дэлхийн технологийн томоохон компаниуд агаарт хөөрч, чөлөөтэй нислэг үйлдэх чадвартай автомашин бүтээхийг зорин ажилласаар байна. Бид энэ удаад өвөрмөц бөгөөд сонирхолтой нэгэн нисдэг машиныг онцоллоо. Энэ бол “BlackFly” нэртэй нисдэг машин юм. Энэхүү нисдэг машиныг жолоодоход нисэгчийн үнэмлэх шаардагдахгүй гэжээ.

Одоогоос бараг сарын өмнө "BlackFly" нисдэг машиныг анх олон нийтэд танилцуулсан. Ингэхдээ агаарт хөөргөж, хэрхэн нислэг үйлдэх чадвартайг нь үзүүлсэн байна. Зохион бүтээгчдийн талаас энэ бүтээлийнхээ талаар хэлэхдээ, жолоодоход маш хялбар төдийгүй аюулгүй байдлыг хангаж чадсан нисдэг төхөөрөмж хэмээн онцолжээ.

Энэхүү нисдэг машиныг "Opener" компанийн зохион бүтээгчид хөгжүүлжээ. Анхны туршилтын нислэгийг хийх тал дээр анхандаа бага зэргийг асуудалтай тулгарч байсан юм. Тодруулбал, хот, тосгон, суурин газар, орон нутгийн бүсэд нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр агаарт нисдэг төхөөрөмж хөөргөх нь хориотой байсан аж.

Харин эцэст нь Канадын нэгэн орон нутгийн засаг захиргаа тус компанийн удирдлагуудад төхөөрөмжөө туршиж үзэх зөвшөөрөл өгснөөр анхны нислэгээ Канадад хийжээ. "BlackFly" нисдэг машин нь бүхээгтээ ердөө ганц хүний суудалтай. Хойд болон урд хэсэгт байрлах жигүүр тус бүрийг нь нийтдээ 4/4 сэнсээр тоноглосон байна.

Цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг. Батарейг нь дүүртэл цэнэглээд агаарт нислэг үйлдвэл 62 км/цагийн хурдтайгаар 40 км хүртэл зам туулах бүрэн боломжтой юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, худалдаанд ирэх оноос борлуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Харин зах зээлд ямар үнэ ханштайгаар худалдаалагдах нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“BlackFly” нисдэг машиныг жолоодоход нисэгчийн үнэмлэх шаардагдахгүй   
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2018-09-06 14:04
Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү

Бидэнтэй нэгдээрэй