Шууд Chart

Монгол Улсын начин Д.Анар алтан медаль хүртжээ

2018-09-06 12:33:52

Киргизйстан Улсын Иссыкөл нуурын эрэг дээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам өчигдөр дөрөв дэх өдрөө амжилт дүүрэн болж өндөрлөлөө.

Энэ наадмаас эхлэн Монгол бөх дэлхийн наадмын бөхийн төрөлд орж байгаа юм. Монгол үндэсний бөхийн төрөлд 14 улсын бөх барилдсанаас Монгол Улсын начин Д.Анар түрүүлэв.

Мөн сүмо, Солонгосын Срым бөхийн барилдаан болж, улсын начин А.Алтанхуяг Срым бөхөөр хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлөлөө.

Манай улсын тамирчид бөхийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр хоёрыг хүртээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын начин Д.Анар алтан медаль хүртжээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй